Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-16

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас аюултай ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангасан байдалд болон газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудын үйл ажиллагаанд Автотээврийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын хэрэгжилт, “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, холбогдох стандартуудын мөрдөлтийг шалгаж, үнэлж дүгнэх илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөмж чиглэл өгөх, тэдгээрийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 04 сарын 15-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зохион байгууллаа. Шалгалтаар аюултай ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслийн бодит жингийн хэмжээ нь стандартаар тогтоосон бодит жингийн дээд хэмжээнээс хэтэрсэн тул улсын байцаагчийн дүгнэлт гаргах, тээвэрлэлтийн замнал, цагийн хуваарийг баталгаажуулах нөхцөл бүрдэхгүй, даац хэтрүүлэн тээвэрлэлт гүйцэтгэж, авто зам, замын байгууламжид эвдрэл, гэмтэл учруулсаар байгаа тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийн техникийн шаардлага болон тээвэрлэлтийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулах, гэрээт тээвэрлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, ачилт эрхэлж буй 40 гаруй агуулахад 01/427 дугаартай мэдэгдлийг хүргүүлж ажиллалаа.