Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ИДЭВХ ЗҮТГЭЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09

Төрийн захиргааны албан тушаалын ёс зүйн хэм хэмжээг дээдлэн, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын ажлыг өргөсөн тангарагтаа үнэнч, үр бүтээлтэй, нэр хүндтэй, шударгаар гүйцэтгэж байгаа албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж Тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан тус газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Гончигшаравын Батбаатарыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”өөр шагнаж, шагналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр гардууллаа “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Баяндалайн Сарангэрэлийг Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан гардууллаа. Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн тохижилт, их засвар хариуцсан улсын байцаагч Намнансүрэнгийн Жигжиддоржийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Тэргүүний барилгачин цол тэмдэг”-ээр, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Пүрэвсүрэнгийн Мөнхзаяа, Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн бүртгэл, мэдээллийн сан хариуцсан улсын байцаагч Ариунболдын Энхзаяа, барилга архитектурын судалгааны ажилтан Батчулууны Батцэцэг нарыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Жуух бичиг”-ээр, Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Самданжамцын Мөнхцэлмэг, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Цэвээний Алтансүх, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Баттөрийн Нарандулам, Барилгын хяналт хариуцсан ажилтан Доржийн Даваадорж, Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Эрдэнэбатын Цогзолмаа нарыг “Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр, Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Бямбацогтын Алтанзул, Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Буяндалайн Гансүх, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Батзоригийн Тэмүүлэн, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Төмөрбатын Ойдовдорж, Нямдаваагийн Чимэдрэгзэн, Барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн Цэвээний Номин, Барилгын хяналт хариуцсан ажилтан Ёндонбалын Даваасүрэн нарыг Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж, шагналыг Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.Байгалмаа, Дотоод хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал нар гардууллаа.