Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд

2026-05-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 05 дугаар сард хэрэгжүүлдэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн хугацаанд 4 байршилд нийт 180 гаруй мод, модлог ургамал тарьж ургуулаад байна. 

 

Хяналт Шалгалтын Газраас Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Хяналтын салбар үүссэний 70 жилийн ойг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сур харвааны байт талбайд 60 ширхэг нохой хошууны суулгац тарьж, төгөл байгууллаа. 

 

Хамтдаа тарья. Хамтдаа ургуулъя. Хамтдаа хамгаалъя.

Өнөөдөр тарьсан мод — маргаашийн ногоон ирээдүй.