Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Хот байгуулалт, барилга, өргөх байгууламжийн салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, норм нормативын хэрэгжилтийн талаар улсын байцаагчдын хэлэлцүүлэг”-ийг 2026 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

2026-05-15

Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид оролцож, салбарын хууль эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын өнөөгийн асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ болон “20 минутын хот” төлөвлөлтийн талаар санал солилцож байна.