Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Өвөлжилтийн бэлтгэл хангах болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа

2026-06-12

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаартай албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/738 дугаар захирамж, Хяналт шалгалтын газрын хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн төвлөрсөн системд холбогдох боломжгүй ерөнхий боловсролын 38 сургууль, 65 цэцэрлэгийн нийт 103 захирал, эрхлэгч, инженер техникийн ажилтанд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтаар хийн халаалтын системийн ашиглалт, аюулгүй байдал, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, барилга байгууламжийн ашиглалт, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлын стандартын талаар улсын ахлах байцаагчид танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө.

Мөн халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний ашиглалт, шаардлагатай хөрөнгө оруулалт, мэргэжлийн хангагч байгууллагын оролцоо, хяналтын байгууллагын үзлэг, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээлэл өгч, засварын ажлыг Нийслэлийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/623 дугаар захирамжаар баталсан “Нийслэл дэх барилгын ажлын аюулгүй ажиллагаа”-ны журмыг мөрдөж ажиллахыг зөвлөв.

Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдүүдэд зориулан дэд бүтцийн стандартын хяналтын 7 чиглэлээр мэдлэг олгох зурагт хуудас, сургуулийн гадна орчны UCS стандартын ном тарааж, нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулах, хүүхдийн сурч боловсрох орчны аюулгүй байдлыг хангах мэдлэгийг нэмэгдүүллээ.