Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Албан хаагчдаа шагнаж урамшууллаа

2025-08-26

Төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлж төрийн албанд олон жил тогтвортой, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж амжилт гарган ажилласан албан хаагчдаа шагнаж урамшууллаа. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын их засвар, тохижилт хариуцсан мэргэжилтэн Н.Жигжиддорж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Алтансүх, Б.Нарандулам нарыг “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагналаа. Шагналыг Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр гардууллаа.