Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэнг зогсоолоо

2025-09-02

Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд эхлүүлсэн барилгын ажилд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан хяналт шалгалт хийж ажиллалаа. Уг байршилд “Юби роботикс” ХХК саарал ус ашиглах зориулалттай автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй түрээсийн гэрээ байгуулжээ. Тус компани барилгын ямар нэг зөвшөөрөлгүй, түрээсийн газартаа барилга барьж байсан зөрчлийг зогсоолоо.