Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын /ахлах/ байцаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2025-09-19

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын /ахлах/ байцаагчдыг чадавхжуулах танхим болон дадлага хосолсон сургалтыг 2025 оны 09 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын үеэр Эн си ди констракшн ХХК болон Эн си ди прекон ХХК-ний бетон хийц эдлэлийн машин, тоног төхөөрөмжөөр угсармал төмөр бетоны дэвшилтэт технологийг ашиглан стандартын дагуу орон сууц, аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн зориулалттай угсармал, иж бүрэн бетон эдлэлийг үйлдвэрлэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох норм дүрэм туршилт судалгааны талаарх мэдээллийг авлаа. Мөн Каса да винчи болон Сити гарден төслийн угсармал барилга угсралтын үйл ажиллагаатай танилцав. Сургалтад тус газрын 32 албан хаагч хамрагдлаа.