Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Монголын Барилгын инженерүүдийн холбоо ТББ-тай хамтран Улсын байцаагчдыг /ахлах/ чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2025-10-16

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хот байгуулалт, барилга, дэд бүтцийн салбарт хэрэгжих бүтээн байгуулалт, ашиглалт, засварын ажил, үйлчилгээнд хууль тогтоомж, үндэсний болон хотын стандарт, нормыг мөрдүүлж, төрийн хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг сайжруулах зорилгоор Монголын Барилгын инженерүүдийн холбоо ТББ-тай хамтран 2025 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улсын байцаагчдыг /ахлах/ чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалтаар барилгын салбарын хууль, эрхзүйн орчин, зураг төслийн ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт, газар хөдлөлийн хүчитгэлийн ерөнхий зарчим, үнэлгээ хийх аргачлал сэдвүүдээр салбарын зөвлөх инженерүүд хичээл зааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв