Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

“Барилга байгууламжийн ашиглалт, орчны аюулгүй байдлыг хангах, инженерийн дэд бүтцийн аюулгүй ажиллагааг сайжруулах нь” сургалт зохион байгууллаа.

2025-11-11

 

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлийн 8 дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хангамж үйлчилгээний ажилтнуудад зориулан “Барилга байгууламжийн ашиглалт, орчны аюулгүй байдлыг хангах, инженерийн дэд бүтцийн аюулгүй ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүргийн сургууль цэцэрлэгийн 384 удирдлага,  албан хаагч хамрагдлаа.