Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2025-12-24

Тус газар нь Захиргаа, санхүүгийн хэлтэс, Дотоод хяналт-шинжилгээний хэлтэс, Барилга байгууламж ашиглалт, бүртгэлийн хэлтэс, Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Дэд бүтцийн стандартын хяналтын хэлтэс, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтэс гэсэн нийт 6 хэлтсийн 67 албан хаагч хамрагдаж тайлангаа тавьлаа.
Тайлангийн хурлаар 2025 онд хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж хэрэгжүүлсэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, стандартын хэрэгжилт, байгууллагын дотоод зохион байгуулалт, сахилга хариуцлагын чиглэлээр ажлын үр дүнг нэгтгэн тайлагнала.
Газрын дарга С.Энхбаяр 2025 оны ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэн цаашид анхаарч хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний чиглэлийг өглөө.
Мөн тайлангийн үеэр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч З.Ганбат, Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын Улсын байцаагч У.Энхтөр нар тус тус шагнуулсаныг гардууллаа.